Идэвхтэй курс
Энэхүү курс нь арьс шир боловсруулах үйлдвэрийн ажилчид, менежер, сонирхогчид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдад арьс ширний тогтвортой, цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн арьс ширэн түүхий эдийн чанарыг сайжруулах, хамгаалах тухай 2-р модуль нь малчид, мал нядалгааны газрын ажилчид, менежерүүдэд мөн зориулагдсан болно.
5 модулиас
бүрдэх энэхүү холимог сургалт нь арьс ширэн бүтээгдэхүүнд стандартын
үзүүлэлтийг тодорхойлж, шинжилж баталгаажуулах талаарх мэдлэг, ур чадвар
эзэмшүүлэх зорилготой. Сургалтанд
хамрагдсанаар сорилт шалгалт тохируулгын талаарх олон улсын стандартын
шаардлага, мөрдөгдөх дүрэм журмын анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна арьс
ширэн бүтээгдэхүүний химийн анализийн, физик механикийн шинжилгээг гүйцэтгэх ур
чадварыг эзэмших болно.
Энэхүү курс нь Хонины ноос хяргагч, ангилан ялгагч мэргэжлээр ажиллах сонирхолтой хонины ноос бэлтгэн нийлүүлэгч, малчин, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн малчны ангийн болон хонины ноосны боловсруулалтын чиглэлээр суралцдаг оюутан суралцагч, мөн ноосны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн инженер техникийн ажилтан нарт зориулагдсан бөгөөд хонины ноосон түүхий эдийг чанартай бэлтгэхэд шаардлагатай ноосны төрөл, шинж чанар, ноос хяргах аргуудын ялгаа, цахилгаан машинаар ноос хяргах арга, хяргах тоног төхөөрөмжтэй ажиллах тухай мэдлэг эзэмшүүлэх зорилготой.
Багш: Болдбаатар Хонгорзул
Багш: Ганбаатар Батчимэг
Алгасах хичээлийн ангиллууд