Идэвхтэй курс

12Энэхүү курс нь арьс шир боловсруулах үйлдвэрийн ажилчид, менежер, сонирхогчид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдад арьс ширний тогтвортой, цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн арьс ширэн түүхий эдийн чанарыг сайжруулах, хамгаалах тухай 2-р модуль нь малчид, мал нядалгааны газрын ажилчид, менежерүүдэд мөн зориулагдсан болно.

5 модулиас бүрдэх энэхүү холимог сургалт нь арьс ширэн бүтээгдэхүүнд стандартын үзүүлэлтийг тодорхойлж, шинжилж баталгаажуулах талаарх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Сургалтанд хамрагдсанаар сорилт шалгалт тохируулгын талаарх олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөх дүрэм журмын анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна арьс ширэн бүтээгдэхүүний химийн анализийн, физик механикийн шинжилгээг гүйцэтгэх ур чадварыг эзэмших болно. 

Course Image Текстилийн химийн шинж чанарын шинжээч бэлтгэх сургалт
Ноос ноолууран ширхэгт материалын химийн шинж чанарыг тодорхойлж сурах, аргыг эзэмшүүлэх
Course Image Текстилийн физик механик шинж чанарын шинжээч бэлтгэх сургалт
Ноос ноолууран ширхэгт материалын физик механик шинж чанарыг тодорхойлж сурах, аргыг эзэмшүүлэх
Course Image Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын технологи

Сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид, технологич, инженер техникийн ажилтнууд (машин баригч, угаагч, индүүчин, чанар шалгагч г.м), мэргэжлийн ангийн оюутан, суралцагч нарт зориулсан сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтын технологийн тухай цахим хичээл
Course Image Хонины ноос бэлтгэл

Энэхүү курс нь Хонины ноос хяргагч, ангилан ялгагч мэргэжлээр ажиллах сонирхолтой хонины ноос бэлтгэн нийлүүлэгч, малчин, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн малчны ангийн болон хонины ноосны боловсруулалтын чиглэлээр суралцдаг оюутан суралцагч, мөн ноосны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн инженер техникийн ажилтан нарт зориулагдсан бөгөөд хонины ноосон түүхий эдийг чанартай бэлтгэхэд шаардлагатай ноосны төрөл, шинж чанар, ноос хяргах аргуудын ялгаа, цахилгаан машинаар ноос хяргах арга, хяргах тоног төхөөрөмжтэй ажиллах тухай мэдлэг эзэмшүүлэх зорилготой. 

Course Image Ээрэх технологи
"Ээрмэлийн төрөл зориулалтаас нь хамааруулан ноос ноолууран ширхэгтээр ээрмэл үйлдвэрлэх технологийг эзэмшүүлэх"